2009-09-29 16:44:10
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн Хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амарбаясгалант хийд нь соёл урлаг ,уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн Монгол даяар алдар цуутай том хийд юм.Түүнийг "Өндөр гэгээний" буюу зарилгаар бүтсэн хийд ч гэж нэрлэдэг.Монголын анхдугаар Богд гэгээн Занабазарын зохиол , үйлс, эрдэм билэг, авьяас ур ухааныг сүсэглэн дээдэлж Өндөр гэгээнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж чин улсын эзэн хаан Энх-Амгалан 1722 онд зарлиг буулгажээ.Номлол бүтээлийн шашны гарахуйн орон ,хуврагын их хүрээ "Амарбаясгалант " хийдийг ер бусын гоёмсогоор байгуулж өгөхөөр 10 түм лан буюу 3730 кг мөнгийг улсынхаа сангаас төсөвлөн гаргаж хийдийг байгуулах газрыг судлан шинжилж тогтоосноор 1726 оны улаан луу жил хийдийн барилга байгууламж бүрэн дууссан тул хийдийн аравнайг өргөжээ.
Хийдийн барилгын ур хийц , гоёл чимэглэл нь Монголд төдийгүй Ази тивийн хосгүй гоёмсог уран барилгын нэг байв.Хийд гадна талаараа хэрэмтэй , хэрмийн гадна 6 аймаг ,хэрмийн дотор хурал ном ,сургалт эрдмийн 10 дацан буюу хүрээлэн ажиллаж, Буддийн гүн ухааны эрдмийн дээд цол "аграмбын дамжааг " ч барьж хамгаалдаг байв.
"Амарбаясгалант хийдийн танилцуулга" цааш унших »



